Учиха изуна бол мадарагийн хамгаас хайртай дүү юм.Учиха изуна багаасаа учиха ба сэнжүгийн цуст дайныг үзэж өссөн болохоор туршлагатай шиноби байсан ба овог дотроо өөрийн ах болох учиха мадаратай хамт шаринган ба чакрагаар онцгойрдог байсан юм.
Учиха изунаг түүний ах болох учиха мадара амьнаасаа илүү хайрладаг билээ.Яагаад гэвэл мадара учиха анх 4 дүүтэй байсан юм.Тэр 4-ийн нэгэн бяцхан Изуна байсан юм.Мадарагийн 4 дүүгийн 3ийг нь сэнжү овог алсан билээ.Ийнхүү мадара өөрт үлдсэн ганц дүү изунаг амьнаасаа илүү бүр юунаас ч илүү хамгаалж өмөөрдөг болсон.Мадара Изунаг хамгаалахын тулд нөхөрлөлөө хаяж байсан удаатай билээ.Мадарагийн багын найз ба дайсан болох Сэнжү хашираматай мадара нөхөрлөж байсан боловч дүүгийнхээ төлөө хашираматай үүрдийн дайсан болсон юм.


No comments:
Post a Comment